Monday, March 16, 2015

Ойлгохгүй ч байсан хамаагүй ээ унш!


Би анх англи хэл сурч эхлэх үед багш маань ном унш гэхээр нь ойлгохгүй юм чинь цагийн гарз гээд хойшлуулдаг байлаа. Гэтэл ном уншаад байсан найз маань надаас илүү алдаагүй бичээд эхлэхээр нь яаж дутах вэ гээд уншаад л байлаа уншаад л байлаа /өдөрт дор хаяж 30 минут шүү/ анхандаа өөртөө итгэлгүй байсан ч нэг л мэдэхэд үгээ зөв сонсож чадсан л бол алдаагүй бичдэг болж эхэлсэн байсан. Та нар ч надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ? Англи хэлний бичих, унших хоёр шал өөр гэдгийг тиймээс унших нь үгээ алдаагүй бичих, бас үг цээжлэхэд их том түлхэц юм байна лээ шүү!
Ном уншихдаа анхан, дунд, гүнзгийг нь мэдэхгүй юу ч хамаагүй уншаад амжилтгүй шүү!
Шат, шатандаа тохирсон богино өгүүллүүдээ уншихыг хүсвэл дараах сайтаар зочлоод үзээрэй!

http://www.really-learn-english.com/english-short-stories.html

За амжилт залуусаа!

Thursday, February 19, 2015

Ярьж сурах гээд яараад яах вэ!

Надад хэл сурахын хамгийн амархан нь ярьж сурах санагдсан сонсоод ойлгож байвал тэр нь ярих үед шууд л толгойд буудаг юм. Бас ярьж сурая гэвэл үг биш өгүүлбэр цээжлээрэй гэхдээ энгийн өгүүлбэрээс эхлэх хэрэгтэй шүү дээ! Та бүхэнд сонсох дасгал хийхэд чухал сайтуудын нэгийг хүргэж байна. http://www.elllo.org/

Хэл сурахын хамгийн хэцүү нь юу вэ?

Би англи хэл сурах гэж нилээд оролдож байна. Хамгийн хэцүү нь сонсож ойлгох санагдсан. Нилээд удаан сонсох дасгал хийж байна. Кино үзэж өгүүллэг сонсоод овоо үр дүнтэй шүү. Анхан суралцагчидад хүүхэлдэйн кино үнэхээр үр дүнтэй юм байна лээ шүү. Учир нь бид хэлд орохдоо л сонсож ойлгосноороо ярьж сурдаг тиймээс хүүхдийн кино нь хүүхдүүдэд зориулагдсан энгийн үг, хэллэг ашиглахаас гадна дуу нь их цэвэрхэн байдаг юм. Гэхдээ хүмүүс кино үзэхдээ эхлээд татах гээд бас хаанаас ямар кино олох вэ гээд будилаад байдаг. Миний зүгээс зөвлөхөд киног нэг удаа үзээд устгах юм чинь заавал татах хэрэггүй шүү дээ зүгээр л Youtube-с CARTOONS гэж бичээд хүүхэлдэйн кинонуудыг шууд үзэж болно бас http://www.eshinekino.com/ сайтад англи, монгол бусад хэлний хадмалтай төрөл бүрийн кино тавигдсан байдаг юм байна лээ. 
Та бүхэнд байгаа санаа оноогоо хуваалцаарай!
ЗА АМЖИЛТ!